| | USD/MNT 0₮

Газар хөдлөлтийн улмаас Говьсүмбэрт өртөөний ажилчдын байрны хана цуурчээ

Өчигдөр 22:47 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Урьдчилсан байдлаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.

Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хотод 22:50 минут орчимд  газар хөдлөлтийн 3-5 балл чичирхийлэл мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.

Он гарсаар  Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болжээ. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд  чичирхийлэл нь мэдрэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.