| | USD/MNT 0₮

Налайх дүүрэгт дахин ЗУРГААН хүнээс халдвар илэрлээ

Налайх дүүрэгт дахин зургаан хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт 5 тохиолдол нэмж батлагдсан байна.

Налайх дүүрэгт шинээр батлагдсан тохиолдлуудыг хороогоор танилцуулвал:

  • 2-р хороо- 3
  • 7-р хороо- 1
  • 8-р хороо- 2 байна.

Шинээр батлагдсан эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлууд байна.

Дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабаас холбогдох журмуудын дагуу байршлаар нь оршин суугчдад мэдээлэл хүргэж, Засаг даргын захирамжийн дагуу хэсэгчилсэн хамгаалалтууд гарган, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Налайх дүүрэгт дахин зургаан хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт 5 тохиолдол нэмж батлагдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.