| | USD/MNT 0₮

Ж.Байгалмаа: Дахин 206 хүнээс халдвар илэрч, аймгууд ногоон бүс байхаа болилоо

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 12,326 хүнд шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 191, Дарханд 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт нэг хүнээс тус тус илэрлээ. Мөн эмнэлгийн хоёр ажилтан халдвар авчээ.

Ингээд Монгол Улсад нийт 5392 тохиолдол батлагдсан бол 3758 хүн эдгэрчээ. Халдваруудын 184 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 25 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна.

Дотоодын халдвар 4856 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

  1. БЗД-т - 33 батлагдаж нийт 1538,
  2. БГД-т - 48 батлагдаж нийт 747,
  3. СБД-т - 15 батлагдаж нийт 380,
  4. СХД-т - 48 батлагдаж нийт 757,
  5. ЧД-т - 7 батлагдаж нийт 352,
  6. ХУД-т - 28 батлагдаж нийт 636,
  7. Багануурт - 1 батлагдаж нийт 7, 
  8. Налайх дүүрэгт - 11 батлагдаж нийт 55,
  9. Багахангайд - 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 4474
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 52
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт – 4
  • Завхан аймагт – 6
  • Төв аймагт -24
  • Хөвсгөл аймагт - 16 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 12,326 хүнд шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 191, Дарханд 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт нэг хүнээс тус тус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.