| | USD/MNT 0₮

20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх МАРГААШ болно

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрэл” компанийн захирал Бадарчийн Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хоёр өдөр хэлэлцэж шийтгэх тогтоолоо танилцуулжээ.

“Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат болон тус банкны гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан юм. Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь банк болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой.

Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж. Тэдний байгуулсан гэрээнд “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан юм байна.

Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан нь бусдыг залилсан хэргийг нь шалгах явцад тодорхой болсон байдаг. Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон юм.

“Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор тов нь гарчээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.