| | USD/MNT 0₮

ЦЕГ: Цахим орчинд нэгэн эмэгтэйг зодож, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ны өдөр цахим мэдээллийн хэрэгсэлд иргэдийн дургүйцлийг хүргэсэн нэгэн эмэгтэйн бие эрх чөлөөнд нь халдаж, үг хэлээр доромжилж зодож байгаа бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явууллаа.

Дээрх хэрэгт холбогдуулан 4 этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны 1 дүгээр сард тус бичлэгийг  хийсэн байна.

Тухайн хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.

ЦЕГ: Цахим орчинд нэгэн эмэгтэйг зодож, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.