| | USD/MNT 0₮

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Чингис хаан” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг Монгол улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

"Чингис хаан" одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

2020 онд Чингис хаан одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг Монгол улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.