| | USD/MNT 0₮

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж байгаа бичлэгийг хаанаас цацсаныг ЦЕГ шалгаж байна

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж байгаа бичлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Энэ асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энгэрийн камер ашигладаг. Ингэхдээ цагдаагийн буруутай ажиллагаа юу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг байна. Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж байгаа бичлэгийг хаанаас цацсан бэ гэдэг асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа гэлээ.

Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж байгаа бичлэгийг хаанаас цацсан бэ гэдэг асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.