| | USD/MNT 0₮

Хоёр өдрийн дотор зам тээврийн ослоор ТАВАН хүн амиа алдлаа

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 2021 оны гуравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 536 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас дурдвал:

  • 2021.03.19-ний өдрийн 22.00 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун замд суудлын 2 автомашин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирсон.
  • 2021.03.19-ний өдрийн 20.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг “Минжийн хангай гудамж” сумын төв шороон замд суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насыг хохироосон.
  • 2021.03.20-ны өдөр 22.00 цагийн орчимд СБД-ийн 20 дугаар хороо Сэлхийн зам “Хадат Вилла” хотхон  явах замд Норд бенз маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирч, жолооч гэмтсэн.
  • 2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам , “Мишээл” эмнэлгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
  • 2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Төв аймаг Баян сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар  /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201  зөрчил илрүүлсний 136 нийслэлд, 65 орон нутагт  бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 2021 оны гуравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 536 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.