| | USD/MNT 0₮

Э.Тэмүүлэн: 210 хүнд халдвар илэрснээс УБ-т 206, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 10,049 хүнд шинжилгээ хийхэд 210 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 206, Хөвсгөл аймагт 3, Будапештийн чартер нислэгээр ирсэн нэг хүнээс тус тус илэрлээ.

Ингээд Монгол Улсад нийт 5186 тохиолдол батлагдсан бол 3606 хүн эдгэрчээ. Халдваруудын 184 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 25 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна.

Дотоодын халдвар 4652 боллоо.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 4284
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт – 4
  • Завхан аймагт – 6
  • Төв аймагт -21
  • Хөвсгөл аймагт - 15 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 10,049 хүнд шинжилгээ хийхэд 210 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 206, Хөвсгөл аймагт 3, Будапештийн чартер нислэгээр ирсэн нэг хүнээс тус тус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.