| | USD/MNT 0₮

АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө амжилттай танилцуулжээ

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛЛАА.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа, Сүхбаатарын Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа эхлээд 7 хоногийн ардаа үдлээ. Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчидтэй танилцуулах цахим уулзалтуудыг өдөр бүр хийсээр байгаа юм. Хэдийгээр АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр гишүүд, дэмжигчидтэйгээ  онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцож,уулзалтууд үр дүнтэй боллоо.

Нэр дэвшигчид өнөөдөр Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймаг, Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн гишүүд дэмжигчдтэйгээ уулзсанаар 21 аймаг 9 дүүрэгт амьдарч буй намын гишүүд дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө амжилттай хүргэлээ. 

Цахим уулзалтад оролцсон АН-ын гишүүд, дэмжигчид тус намд үүсээд байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засах боломж гэдэг талаас нь харж, өнөөдрөөсөө сургамж авч маргаашийн хөгжлөө, бодлого, үзэл баримтлалаа шинэчилж, хөгжлийн шинэ шатанд хүрэхийн өмнөх хямрал гэж харж байгаагаа хэлж байсан юм. 3-р сарын 28-ны өдөр АН-ын шинэ залуу 70,80 оны төлөөллөөс бүрдсэн дөрвөн нэр дэвшигчээс нэг нь намын даргаар сонгогдсоноор тулгараад байгаа сорилтоо амжилттай даван туулж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Тэд нэр дэвшигчиддээ эвтэй байгаарай, гишүүддээ нээлттэй, ардчилсан байж, намаа хүчирхэг болгоорой гэдэг захиасыг хэлж, амжилт хүссэн юм. 

АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө амжилттай танилцуулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.