| | USD/MNT 0₮

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 170 тохиолдол илэрснээс 10 хүнийх нь эх уурхай ТОДОРХОЙГҮЙ байна

ЭМЯ-ны мэдээлснээр 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 08.00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн хооронд 3482 хүнд шинжилгээ хийсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4976 болж, сүүлийн 24 цагт 170 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 168, Төв аймагт 2 тохиолдол тус тус батлагдсан юм.

Харин Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 4078 боллоо. 

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлыг авч үзвэл, Төв аймаг-2, БГД-29, БЗД-34, СБД-11, СХД-49, ХУД-21, ЧД-15, НД-9 илэрчээ.

  • Эдгэрсэн хүний тоо-3477
  • Ойрын хавьтлын тоо-15105
  • Дам хавьтлын тоо-32872
  • Гэрийн ажиглалтад-3021
  • Дархлаажуулалт сүүлийн 24 цагт-13209
  • Дархлаажуулалт нийт- 202,025 боллоо.
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 170 тохиолдол илэрснээс 10 хүнийх нь эх уурхай ТОДОРХОЙГҮЙ байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.