| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-ийн сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж байсан нь тогтоогджээ

“Ковид 19” цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, халдвар авсан иргэдийн тоо батлагдсан тохиолдлууд өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед хот хооронд зорчих, зарим эмнэлэгүүдээр үйлчлүүлэхэд тухайн иргэнээс заавал PCR шинжилгээний хариу шаардах болсон. Үүнээс шалтгаалаад зарим иргэд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн тохиолдол ч гарлаа.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендер явуулж байна, мөнгө завшиж байна гэсэн гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад албан тушаалтантай холбоотой гэж үзэн АТГ-руу шилжүүлсэн” гэж мэдээллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.