| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймагт 9 хоногийн хөл хорио тогтоолоо

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийсэн. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын 58 иргэнээс PCR шинжилгээ авахад гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 10 болсон юм. 

Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж 9 хоногийн хөл хорио тогтоож, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 29-ны 06:00 хүртэл хязгаарлажээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.