| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөн нь эх хэлээрээ ч зөв бичиж чаддаггүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн шалгалтандаа тэнцсэнгүй

Өөрийнхөө хүүг ЭМДЕГ-ийн газрын даргаар тавьсан М.Оюунчимэг гишүүний ээлжит сенсаци дуусахгүй нь.  Тодруулбал, түүний хүү Б.Энхмөрөн нь 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон аж.

/ЭМДЕГ-ын газрын даргаар томилогдоод чухал гэрээг үзэглэж буй нь/

Гэхдээ энэхүү албан тушаалд ажиллахад өндөр шаардлага тавигддаг. Тус албан тушаал нь Төрийн албаныхаар “эрхэлсэн түшмэл” гэх тодотголтой гэнэ. Үүнд Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой байдаг гэнэ. Гэтэл 26-хан настай Б.Энхмөрөнгийн хувьд ийм туршлага байхгүй нэгэн. Тэр байтугай Төрийн албаны зөвлөлийн шалгалтандаа ч тэнцээгүй байна.  

Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн шалгалт гурван үе шаттай. Эхнийх нь Ерөнхий мэдлэгийн шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт авдаг. Харамсалтай нь "ар том"-той эрхэм гишүүний "эрх хүү" эхний шалгалт болох Ерөнхий мэдлэгийн шалгалтдаа тэнцэлгүй, 55 онооноос ердөө 31-хэн оноо авч хасагджээ.

Иймд дараагийн Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа өгөөгүй байна. Тэр нь ч дээр биз. Эх хэлээрээ зөв бичиж чадахгүй хүү нь Монгол хэл бичгийн шалгалтдаа ч мөн тэнцэхгүй биз. Учир нь өөрийн цахим хаяг дээрээ мэдэгдэл тавьсан ч цөөнгүй хэдэн үгийг зөв бичиж чадалгүй алдсан нь олныг шуугиулаад авсан юм. 

Төрийн алба цензур хатуу, босго өндөр байх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч болохын тулд аз нь шовойсон цөөн тооны залуус шалгалтад тэнцэн, төрийн албанд орж ажиллалаа ч даргынхаа эрх ашигт нийцүүлж ажиллаагүйгээс удалгүй чөлөөлөгдөх нь бий. Гэтэл энэ мэтийн ар тал “том”-той хунтайж нар ардын хөвгүүдийн хичээгээд ч хүрч чаддаггүй оргилд амар хялбар аргаар хүрэх нь дэндүү шударга бус гэлтэй.

Өөрийнхөө хүүг ЭМДЕГ-ийн газрын даргаар тавьсан М.Оюунчимэг гишүүний ээлжит сенсаци дуусахгүй нь. Тодруулбал, түүний хүү Б.Энхмөрөн нь 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон аж.
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.