| | USD/MNT 0₮

Хамгийн "хөгжилгүй" дүүргийн удирдлагууд бие биенээ сайн ажилласан хэмээн урамшуулан ШАГНАДАГ байжээ

Улаанбаатар хотын хамгийн ядуу, хогондоо баригдсан дүүрэг бол СХД гэхэд нэг их хилсдэхгүй биз. Учир нь их хүн амтай дүүргүүдийн дунд өрсөлдөх чадварын индексээрээ зургадугаарт буюу хамгийн адагт бичигдэж явна. Гэр хороолол ихтэй, тэгсэн хэрнээ дүүргээ олигтой ч камержуулдаггүй учраас хүн амь, хүчин, дээрмийн хэрэг их гардаг. Дээрээс нь ажилгүй, ядуу өрхийн тоо их учраас янз бүрийн гэмт хэрэг гарах нь үйлдэх нь элбэг байдаг хэмээн цагдаагийн байгууллага хэлдэг.

Гэтэл ийм дүүргийг удирдаж яваа эрхмүүд өөрсдийгөө ажлаа сайн хийж байна хэмээн “магтаж”, бие биенээ шагнаж урамшуулсаар байгаа нь бараг доромжлол гэлтэй.

Энэ талаар бид өмнө хоёр ч удаагийн нийтлэлээрээ хүргэсэн. Энд дарж уншина уу.

Тэгвэл энэ удаад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын баруун бөөрөнд наалдсан хотын хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэнтэй холбоотой баримтыг хүргэж байна. тэрбээр өмнө нь УОК, Засгийн газрын шийдвэрээрээ ажлаасаа халагдсан ч өөр нэгэн орлогчийн ажлыг “булааж” нийслэлийн удирдах албан тушаалын зөөлөн сэнтийгээс буугаагүйг уншигчид санаж буй биз ээ.

Тэрбээр СХД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оын долдугаар сарын 31-ний өдөр захирамж гаргаж, өөрийнхөө хүнийг буюу тус дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Отгонтогтохын Ганбаатарт 9 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ. Ингэхдээ түүнийг дүүрэгт олон жил үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа тул Тамгын газрын төсвөөс ийнхүү “шагнажээ”.

О.Ганбаатар үнэхээр үр бүтээлтэй ажилласан бол дүүрэг нь өнөөдөр хогондоо баригдаж, иргэд нь мах, талхны мөнгөгүй болтлоо ядуурч, эмэгтэйчүүд, бяцхан үрс гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртөх байсан гэж үү.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлсээр байх болно.

Улаанбаатар хотын хамгийн ядуу, хогондоо баригдсан дүүрэг бол СХД гэхэд нэг их хилсдэхгүй биз. Учир нь их хүн амтай дүүргүүдийн дунд өрсөлдөх чадварын индексээрээ зургадугаарт буюу хамгийн адагт бичигдэж явна. Гэр хороолол ихтэй, тэгсэн хэрнээ дүүргээ олигтой ч камержуулдаггүй учраас хүн амь, хүчин, дээрмийн хэрэг их гардаг. Дээрээс нь ажилгүй, ядуу өрхийн тоо их учраас янз бүрийн гэмт хэрэг гарах нь үйлдэх нь элбэг байдаг хэмээн цагдаагийн байгууллага хэлдэг.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.