| | USD/MNT 0₮

Э.Тэмүүлэн: 160 хүнээс халдвар илэрснээс 19 хүн хаанаас халдвар авсан нь ТОДОРХОЙГҮЙ байна

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 24,482 хүнд шинжилгээ хийхэд 160 хүнээс халдвар илэрлээ. Дээрх тохиолдлууд нь бүгд дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн юм. Ингээд Монгол Улсад нийт 4658 тохиолдол батлагдсан бол 3296 хүн эдгэрчээ. Халдваруудын 141 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 19 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна. 

Дотоодын халдвар 4125 боллоо. Мөн 1284 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд, 3 нь маш хүнд байдалтай байна.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 3767
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 4
  • Завхан аймагт - 6
  • Төв аймагт -14
  • Хөвсгөл аймагт - 7 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 24,482 хүнд шинжилгээ хийхэд 160 хүнээс халдвар илэрлээ. Дээрх тохиолдлууд нь бүгд дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн юм. Ингээд Монгол Улсад нийт 4658 тохиолдол батлагдсан бол 3296 хүн эдгэрчээ. Халдваруудын 141 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 19 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.