| | USD/MNT 0₮

СХД-ийн шинэ Засаг дарга нь хуучин Засаг даргадаа 6 сарын цалинтай тэнцэхүйц ТЭТГЭМЖ олгожээ

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын итгэлт туслах Ж.Сандагсүрэнтэй холбоотой хэргүүд хэвлэлийн хуудаснаас тасрахгүй нь бололтой. Тэрбээр монгол түмэнд нэртэй зүстэй хүнд үнэнч зүтгэсний шанд дүүргийн засаг ноёны зөөлөн сэнтийд өрсөлдөгчгүйгээр залрах эрхийг олж авсан гэнэ лээ. Намын нөхөд нь түүнийг Д.Сумъяабазарын баруун суганд хавчуулагдсан “баагий” гэлцэх юм билээ. Үүнийгээ ч тэрбээр хэд хэдэн удаа нотлоод авсан. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазарын баруун бөөрөнд наалдаж, хотын орлогч хэмээх албан тушаалд буугаад авсан. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг НОК-ын штаб дээр очиж ажиллахад штабын ажил урагшгүй байсанд Ж.Сандагсүрэнг буруутган хотын орлогчийн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Д.Сумъяабазар итгэлт туслахаа орхиж чадалгүй Н.Баярчимэгийг халж, түүний оронд Ж.Сандагсүрэнг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсаан орлогчоор томилжээ. Ингээд ажлаа алдсан Ж.Сандагсүрэн өөр нэгэн орлогчийн ажлыг “булаасан” юм.

Мөн түүнийг хотын орлогч болонгуут СХД-ийн ИТХ төсвийн 205 сая төгрөгөөр өөрсдөдөө урамшуулал олгосон баримт нь ил болсон. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийн гарын үсэг бүхий А/11 тоот захирамжаар тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны I улирлын ажлыг дүгнэж, төлөөлөгчдийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ тус урамшуулалд шаардагдах 205 сая төгрөгийг ИТХ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг даалгажээ.

Хамгийн ноцтой нь урамшуулал олгох үндэслэлээ төлөөлөгчдийн ажлыг 93-100 хувь гэж дүгнэсэн байна. Хогондоо дарагдсан, ядуурал ихтэй, гэмт хэргийн гаралт өндөр, нийслэлийн хамгийн ядуу гэгдэх болсон Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид өөрсдийн ажлыг ийм өндрөөр үнэлсэн нь доромжлол гэлтэй. Үүнээс Засаг дарга Ж.Сандагсүрэн мөн таван сая төгрөгийг хувьдаа хүртэж байжээ. Ийм л ашиг сонирхлын зөрчилтэй гэмээр эрхэм нийслэлийн “толгой”-д гарчээ.

Тэгвэл бид өнөөдөр түүнтэй холбоотой бас нэгэн баримтыг дэлгэх гэж байна. Түүний төсвийн мөнгөнөөс завшдаг явдал гаарсан бололтой. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнд ялалт байгуулж, НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллахаар СХД-ээс “одоход” нь шинэ Засаг дарга Н.Алтаншагай түүнд 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж буюу зургаан сая 671 мянган төгрөгийг олгожээ. Уг Төрийн албаны тухай хуулиндаа “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэж заасан. Түүнээс биш дүүргийн Засаг дарга нь өөр албан тушаалд томилогдохдоо иргэдийн татварын мөнгөөс тэтгэмж авна гэж заагаагүй юм шүү. Үүгээр ч зогсохгүй Ж.Сандагсүрэн өөрөө СХД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа хоёр ч удаа ийм маягаар бусдад тэтгэмж олгож байжээ. Тодруулбал, Засаг даргын орлогч Д.Ундармаа, Засаг даргын орлогч О.Ганбаатар нарт урамшуулал олгосон байна.

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын итгэлт туслах Ж.Сандагсүрэнтэй холбоотой хэргүүд хэвлэлийн хуудаснаас тасрахгүй нь бололтой. Тэрбээр монгол түмэнд нэртэй зүстэй хүнд үнэнч зүтгэсний шанд дүүргийн засаг ноёны зөөлөн сэнтийд өрсөлдөгчгүйгээр залрах эрхийг олж авсан гэнэ лээ. Намын нөхөд нь түүнийг Д.Сумъяабазарын баруун суганд хавчуулагдсан “баагий” гэлцэх юм билээ. Үүнийгээ ч тэрбээр хэд хэдэн удаа нотлоод авсан. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазарын баруун бөөрөнд наалдаж, хотын орлогч хэмээх албан тушаалд буугаад авсан. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг НОК-ын штаб дээр очиж ажиллахад штабын ажил урагшгүй байсанд Ж.Сандагсүрэнг буруутган хотын орлогчийн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Д.Сумъяабазар итгэлт туслахаа орхиж чадалгүй Н.Баярчимэгийг халж, түүний оронд Ж.Сандагсүрэнг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсаан орлогчоор томилжээ. Ингээд ажлаа алдсан Ж.Сандагсүрэн өөр нэгэн орлогчийн ажлыг “булаасан” юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.