| | USD/MNT 0₮

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021.03.17-нд цахимаар явагдаж дууслаа. Цахим сонгуульд нийтдээ 56985 гишүүн оролцож саналаа өгчээ.

Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогджээ. Харин Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд цахимаар явуулахаар болсон байна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021.03.17-нд цахимаар явагдаж дууслаа. Цахим сонгуульд нийтдээ 56985 гишүүн оролцож саналаа өгчээ.Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогджээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.