| | USD/MNT 0₮

МУГЖ С.Ганзоригийнх гурван ихэр хүүхдээр бүл нэмжээ

Олноо "ган" хоолойт хэмээн алдаршсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат МУГЖ С.Ганзориг өчигдөр гурван ихэр хүүхдээр бүл нэмж, алдарт аав болжээ. 

Гавьяатын эхнэр өчигдөр өглөө ЭХЭМҮТ-д эсэн мэнд амаржиж хоёр охин нэг хүү төрүүлжээ. Ингээд С.Ганзоригийнх гэдэг айл 4 хүүхэдтэй өнөр өтгөн болжээ. Нэг хүүтэй байсан бол одоо ийнхүү 2 хүү 2 охинтой болов.

Гавьяатын эхнэр нь Монгол Улсын аварга А.Сүхбатын төрсөн эгчийнх нь охин бөгөөд Анагаахын их сургуулийн оюутан байхдаа С.Ганзоригтой танилцаж айл гэр болжээ. Гавьяатаас олон насаар ч дүү гэдгийг ойр тойрныхон мэддэг аж. Гурван ихэр хүүхэдтэй болсон гавьяат С.Ганзориг магнай хагартал баярлаж байгаа сурагтай. Ганцыг ерөөж дуулаад өнөр болгож галын бурхнаа тахиж залаа олон болжээ.Монголын үрс олон болж эрүүл энх торних болтугай.

Олноо "ган" хоолойт хэмээн алдаршсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат МУГЖ С.Ганзориг өчигдөр гурван ихэр хүүхдээр бүл нэмж, алдарт аав болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.