| | USD/MNT 0₮

Ж.Байгалмаа: Шинээр 158 халдвар илэрч, халдварынх нь эх уурхай тодорхойгүй хүний тоо ОГЦОМ өслөө

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 158 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 149, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт хоёр тохиолдол тус тус илэрлээ. 

Ингээд Монгол Улсад нийт 4390 тохиолдол батлагдсан бол 3131 хүн эдгэрчээ. Халдваруудын 137 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 21 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна. 

Дотоодын халдвар 3965 боллоо.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 3607
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 4
  • Завхан аймагт - 6
  • Төв аймагт -14
  • Хөвсгөл аймагт - 7 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 158 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 149, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт хоёр тохиолдол тус тус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.