| | USD/MNT 0₮

Энэ сарын 20-ныг дуустал цас орж, цасан шуурга ШУУРГА

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  цас орж,  цасан шуурга болох төлөвтэй байна. Тухайлбал, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуургатай байх мэдээтэй байна.

​Энэ хугацаанд агаарын температур хүйтэрч, 18-ны өдөр нутгийн баруун хагаст, 19-ний өдөр нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж мал аж ахуйн салбарт хүндрэл учирч болзошгүй байна. Иймд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг малчид, ард иргэдэд шуурхай хүргэх, малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малын хашаа, хороогоо дулаалах, гэр орноо салхи, шуурганаас хамгаалах зэрэг бүрэн бэлтгэлтэй байхыг Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт болон малчдадаа анхааруулж байна.    

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цас орж, цасан шуурга болох төлөвтэй байна. Тухайлбал, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуургатай байх мэдээтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.