| | USD/MNT 0₮

“Эко Алтан заамар” компанид осол гарч, 26 настай ажилтан амиа алджээ

Булган аймгийн Бүрэг хангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан заамар" уурхайд 14.00 цагийн орчимд хөдөлмөр аюулгүй байдал алдагдаж, 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ. Одоогоор хэргийн газарт цагдаагийн байгууллага үзлэг хийж байгаа юм байна. 

Үүнээс гадна тус уурхайд дөрвөн ажилтан амиа алдаж байсан. Хэргийг дахин сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тус уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авч байсан. 

Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

“Эко Алтан заамар” компанид осол гарч, 26 настай ажилтан амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.