| | USD/MNT 0₮

“ЕВРО-5” стандартыг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Авто тээврийн  хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах,  нийслэлийн агаарын чанарын хяналтын сүлжээг өргөтгөх асуудлаар өнөөдөр буюу  3 дугаар сарын 16-ны өдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Засаг даргын  орлогч З.Төмөртөмөө, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл, УУХҮЯ, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжлийн төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтаар  нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш худалдан борлуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, холбогдох тооцоо судалгааг гаргах, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд замын хөдөлгөөнд оролцож буй  нийтийн тээврийн хэрэгсэлд “Евро-5” ангиллын бензин, дизель түлш хэрэглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, “Евро-5”ангиллын  бензин,  дизель түлшийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд буй шатахуун түгээгүүрийн газруудад нэвтрүүлэх асуудлаар  ярилцаж хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа  аж. Үүний 20 орчим хувь нь  хуучин тээврийн хэрэгслийн яндангаас гарч  байгаа утаа нь агаарын бохирдолд сөргөөр нөлөө үзүүлсээр байна.

Эх сурвалж:Байгаль орчин аялал жуулчлалын яам 

Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, нийслэлийн агаарын чанарын хяналтын сүлжээг өргөтгөх асуудлаар өнөөдөр буюу 3 дугаар сарын 16-ны өдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл, УУХҮЯ, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжлийн төлөөллүүдтэй уулзлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.