| | USD/MNT 0₮

АН-ын ахмад гишүүд намын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, эв нэгдэлтэй байхыг захилаа

Ардчилсан намын ахмад гишүүдийн төлөөлөл АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нартай уулзаж, шинэ залуу үеийн төлөөллөө дэмжиж, ардчиллаа бэхжүүлэх үйл хэргийг нь илэрхийллээ.

АН-ын ахмад гишүүд  1990 онд хувьсгал хийж байхад тухайн үеийн залуусын ард цоожтой хаалга байсан бол одоо та бүхний ард ахмадууд бид асаалттай танк нь байх болно гэдгээ онцолсон юм. Мөн намын даргад нэр дэвшигчдэд хандан "Эеийг сахиж, эвтэй байгаарай" гэдэг үгийг чухалчлан захилаа.

Түүнчлэн өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Говь-Алтай, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

АН-ын ахмад гишүүд 1990 онд хувьсгал хийж байхад тухайн үеийн залуусын ард цоожтой хаалга байсан бол одоо та бүхний ард ахмадууд бид асаалттай танк нь байх болно гэдгээ онцолсон юм. Мөн намын даргад нэр дэвшигчдэд хандан "Эеийг сахиж, эвтэй байгаарай" гэдэг үгийг чухалчлан захилаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.