| | USD/MNT 0₮

Монголбанк 78 сая төгрөгөөр оффисоо ЦЭВЭРЛҮҮЛЖ, 98 сая төгрөгөөр оны тэргүүний ажилтнаа ШАЛГАРУУЛЖЭЭ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарласан талаар бид өмнө мэдээлсэн. Нэг хэсэг нь тэнд өлсөж, нохойн хоолоор амьдралаа залгуулж байхад нөгөө хэсэг нь төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь цацаж нь яавч шударга зүйл биш. Гэхдээ Монгол Улсын Төв банкны байранд томоохон фитнессийн заалтай болох гэсэн эрхэм Ерөнхийлөгчийн хүсэл биелэхгүй нь тодорхой болов. Учир нь энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйдаа асар их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь тэрбээр тендерээ цуцалсан.

Гэтэл одоо бас л бидний татварын мөнгөөр өөрсдийнхөө тав тухыг хангаж сууна. Тодруулбал, оффисын, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, үйлчилгээний заал, танхимын цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн цэвэрлэгээ, ариутгалын бодис, багаж төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэдэг гэх “Ньюком Проперти” ХКХ руу нийтдээ 78 сая 785 мянган төгрөгийг шилжүүлэхдээ “ариун цэврийн зардалд” гэх утгатайгаар шилжүүлжээ. Монгол Улсын Төв банкинд үйлчлэгч, цэвэрлэгчийн ажил, орон тоо байлтай билээ. Гэтэл гадны компанид мөнгө төлөн байж 78 сая төгрөгийг “урсгах” ямар шаардлага байна.

Тэдний үр ашиггүй зардал гаргасан нь ганц үүгээр тогтохгүй. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд сэтгүүлч нартай хийсэн зангиагүй уулзалтад л 8 сая 206 мянган төгрөгийг зарцуулсан нь шилэн дансны мэдээллээр нь ил боллоо.

Мөн Монголбанкны оны тэргүүний ажилтан шалгаруулах ёслолд л гэхэд 98 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Үүнээс хүндэтгэлийн зоог, заалны түрээсэнд 70 сая төгрөгийг нь, ёслолд уригдсан “Фантастик продакшн” ХХК-д 28 сая төгрөг төлжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарласан талаар бид өмнө мэдээлсэн. Нэг хэсэг нь тэнд өлсөж, нохойн хоолоор амьдралаа залгуулж байхад нөгөө хэсэг нь төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь цацаж нь яавч шударга зүйл биш. Гэхдээ Монгол Улсын Төв банкны байранд томоохон фитнессийн заалтай болох гэсэн эрхэм Ерөнхийлөгчийн хүсэл биелэхгүй нь тодорхой болов. Учир нь энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйдаа асар их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь тэрбээр тендерээ цуцалсан.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.