| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шинээр 130 тохиолдол илэрснээс 9-ийнх нь эх уурхай ТОДОРХОЙ биш байна

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 130 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 129, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол тус тус илэрлээ. Ингэснээр нийслэл хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс боллоо.

Ингээд Монгол Улсад нийт 4340 тохиолдол батлагдсан бол 3131 хүн эдгэрчээ. Халдваруудын 120 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол есөн хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна. 

Дотоодын халдвар 3807 боллоо.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 3458
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 4
  • Завхан аймагт - 6
  • Төв аймагт -12 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 130 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 129, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол тус тус илэрлээ. Ингэснээр нийслэл хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.