| | USD/MNT 0₮

ЭМЯ: Ирэх долоо хоногт халдварын тоо хоногт 400-д хүрч, нөхцөл байдал хүндэрнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгажээ. Цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулалтыг хянаж сайжруулахаар мэргэжилтнүүдтэй хуралдсан байна. Энэ үеэр ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа. Хоногт 100 аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох нь тодорхой боллоо. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд өвчтнүүдээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ. Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна.

Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна.

Шадар сайд С.Амарсайхан: Эрүүл мэндийн яамныханд хандан Хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зөвлөмж зөвлөгөөг байнга утсаар өгөх, үүрэг хариуцлагыг нь сануулан ажиллах ХАТУУ ҮҮРЭГ өгчээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгажээ. Цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулалтыг хянаж сайжруулахаар мэргэжилтнүүдтэй хуралдсан байна. Энэ үеэр ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа. Хоногт 100 аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох нь тодорхой боллоо. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.