| | USD/MNT 0₮

Тэрбум давсан хөрөнгөтэй гишүүд: 7.6 тэрбум давсан хөрөнгөтэй ба Америкт 700 сая төгрөгийн хаустай Ц.Цэрэнпунцаг

Тэрбум давсан хөрөнгөтэй гишүүд: 7.6 тэрбум давсан хөрөнгөтэй ба Америкт 700 сая төгрөгийн хаустай Ц.Цэрэнпунцаг

Төрийн албанд ороод удаа ч үгүй байхдаа үнэтэй байр, тансаг зэрэглэлийн автомашинаар гангардаг жишээ манайд цөөнгүй. Өнгө мөнгө дагасан үзэл Монголын нийгмийн нэлээдгүй байр суурийг эзэлдэг нь автомашины дуудлага худалдаан дээр хүртэл харагдана. Гэхдээ тэр хөрөнгөтнүүдийн дийлэнхийг нь төрийн алба хашигчид эзэлдгийг та мэдэх үү. Төрийн албанд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа халаасаа түнтийлгэдэг авлигачдыг АТГ-ынхан шалгадаг. Гэхдээ Авлига, ашиг сонирхлын тухай хуульд ХОМ-ээ үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ хариуцахгүй, шалгах боломжгүй хуулийн цоорхой байдаг юм байна. Энэхүү цоорхойг цагаан захтнууд овжиноор ашиглаад сурсан бололтой. Жил бүр авлига, албан тушаалын гэмт хэрэг шүүхээр шийдэгддэг нь багассаар байгаа юм.

Уг хэрэгтэй холбогдуулан бид тэрбум давсан их хөрөнгө албан тушаалтнуудын хөрөнгийг олон нийтэд ил мэдээллэж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг онцоллоо.

Тэрбээр 6.8 тэрбум төгрөгийн орон сууц, 499 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нийт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нэгэн. Тодруулбал, Ц.Цэрэнпунцагийн

  • Нийт орлого 3 тэрбум 307 сая 799 мянга 500 төгрөг,
  • 6 тэрбум 798 сая 415 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,
  • Гэр бүлийнх нь орлого 122 сая 878 мянган төгрөг,
  • 499 сая төгрөгийн хадгаламжтай,
  • 309 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинуудтай гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг.

Мөн 18 компанийн хувийг 40-100 хувь эзэмшдэг нэгэн гэнэ.

Тэгвэл түүний хөрөнгө оруулгын мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдаагүй бас нэгэн үл хөдлөх хөрөнгө хил даваад бий. Тодруулбал, "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ын мэдээлж буйгаар АНУ-ын Калифорни мужийн “Long Beach” хотод далайн эрэг дээр тансаг зэрэглэлийн хаустай гэнэ. 246,500 ам.доллар буюу монгол төгрөгөөр 700 сая төгрөгийн үнэлгээтэй тус хаус нь Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргалын нэр дээр бүртгэгдсэн байдаг аж.

Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаад УИХ-ын ээлжит сонгууль болохоос  нэг сар гаруйн өмнө транзит нислэгээр ирсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд онцолж байв.

Тэрбум давсан хөрөнгөтэй гишүүд: 7.6 тэрбум давсан хөрөнгөтэй ба Америкт 700 сая төгрөгийн хаустай Ц.Цэрэнпунцаг
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.