| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Ё.Отгонбаяр 2012-2016 онд авлигын хэрэгт холбогдож байсан. Гадаадад Монгол хүний үнэ цэнийг ингэж унагаж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзжээ.

Тэгвэл энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Гадаад харилцааны яамны хүмүүс харьцааны өндөр соёлтой байх ёстой. Гишүүд асуулт асуухад ийм тоомжиргүй өнгө аястайгаар хариулж болохгүй. Тус яаманд ажиллаж байгаа хүмүүс цус ойртсон байдаг. Иймд хариуцлага тооцогдохгүй байна. Ерөнхийлөгчийн зөв. Хариуцлага тооцох хэрэгтэй. Ноос ноолуур, ноолууран бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх боломжтой байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө явж эхлүүлсэн ажлыг энэ яам зогсоочихлоо. Олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах боломжтой байсан. Алдагдсан боломжийг тооцоолсон уу. Ё. Отгонбаяр 2012-2016 онд авлигын хэрэгт холбогдож байсан. Монгол Улсыг төлөөлөх хүнийг судалдаг юм уу. Өмнө нь Хөх хотын консул визтэй холбоотой олон асуудал үүсгэхэд хариуцлага тооцсон уу. Гадаадад Монгол хүний үнэ цэнийг ингэж унагаж болохгүй. Хариуцлага тооцох хэрэгтэй" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.