| | USD/MNT 0₮

Уул уурхайн компанийн 52 хувийг эзэмшдэг Ц.Цэрэнпунцаг гишүүн хайгуулын лицензүүдийг өөрт авахаар санаархав уу

Улс төрд ороод л бүхнийг өөрсдийнхөө тал шийдвэрлэдэг жишиг монголд хөгжөөд даруй 10-аад жил боллоо. Энэ хугацаанд ард иргэдийн халаас хоосорч, төрөөс төрсөн тэрбумтнууд олширчээ. Үүний нэгэн жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр 6.8 тэрбум төгрөгийн орон сууц, 499 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нийт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нэгэн. Тодруулбал, Ц.Цэрэнпунцагийн

  • Нийт орлого 3 тэрбум 307 сая 799 мянга 500 төгрөг,
  • 6 тэрбум 798 сая 415 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,
  • Гэр бүлийнх нь орлого 122 сая 878 мянган төгрөг,
  • 499 сая төгрөгийн хадгаламжтай,
  • 309 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинуудтай гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг.

Хамгийн ноцтой нь 18 компанийн хувийг 40-100 хувь эзэмшдэгээс уул уурхайн хайгуулын хамгийн том компаниудын нэг болох “Аспайр майнинг лимитед” ХХК-ийн 52.74 хувийг буюу талаас илүүг нь эзэмшдэг. Ингээд тус компаниар дамжуулан монголчуудын үнэт өв, Монголын хойморь нутаг Хөвсгөлийн онгон дагшин байгальд төмөр зам тавих, том уурхай нээх, цаашлаад ашигт малтмалын лиценз олноор олгох төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Тухайлбал, “Аспайр майнинг лимитед” ХХК-ийн охин компани болох “Нортерн Рейлвэйс” ХХК Хөвсгөл аймгийн Овоотын уурхайгаас хойд хил хүртэл БНХАУ-ын санхүүжилтээр хууль бусаар төмөр зам тавих гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байсан түүхтэй. 2012 онд албан ёсоор шийдвэр нь гарсан уг төсөр Цэцэрлэг сумын Овоотын уурхайг чиглэж байгаа ч Сэлэнгэ мөрний сав газрын нүүрс, зэсийн орд газруудыг Хөвсгөлийн фосфоритийн орд нүүрсний судал, бусад ашигт малтмалыг ухаж зөөх зорилготой гэнэ. Тухайн үед “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар хэлэхдээ “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон. “Аспайр майнинг лимитед” компани овоотын уурхайн лицензыг авахдаа ч хууль зөрчсөн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын орд газраас УИХ-аар оруулалгүй, сонгон шалгаруулалтгүй, аймаг сумын ИТХ-ын болон Засаг даргын зөвшөөрөлгүй авсан” гэдгийг хэвлэлийхэнд хэлж байв.

Үүгээр ч зогсохгүй Ц.Цэрэнпунцаг гишүүн Хятад компаниас 100 сая ам.долларын зээл авч, Хөвсгөлийг ухах нь гэсэн мэдээлэл тархаж байсан. Энэ нь Хөвсгөл аймгийн иргэдийг эсэргүүцэл үзүүлэхэд нөлөөлжээ. Тэд “Аспайр майнинг лимитэд” ХХК Хөвсгөлийн мөнх цэвдгийг сэндийлэх нь гэж айж буйгаа илэрхийсэн. Цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас мөхвөл гол мөрний тоо багасах, ой мод цөөрөх, цөлжилт нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавартайгаас гадна улсын эдийн засагт ч асар их гарз учруулна. Харин энэ бүхэн эрхэм гишүүнд огтхон ч хамаагүй бололтой. Харин ч илүү ихээр шунахайрч, хайгуулын лиценз олголтыг замбараагүй болгохоор сэтгэл шулууджээ. Тэрбээр “хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчилж, хурдан шуурхай олгодог болгох ёстой. Үгүй бол Монгол Улс найман жилийн дараа уул уурхайгүй болно” хэмээн мэдэгдсэн нь олон хүний дургүйг хүргээд амжсан. Үнэхээр ч иргэдийн хэлж буйгаар УИХ-ын гишүүний дархан эрх гэх нэрийн дор лиценз олголтыг замбаараагүй болгож, өөрийн нэр дээр байдаг уул уурхайн компаниудад хайгуулын лицензыг олноор авахыг зорьж буй “шунахайн” сэдэл гэж харахаас өөр арга алга.

Мөн 2007 онд  “Хургатай хайрхан” компани Могойн голын ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, Овоот гэж нэрийдсэн байна. Түүнчлэн орон нутгийнхны зөвшөөрлийг авалгүй өөрийн болгосон шинэ ордоо “Aspire mining” компанид худалдсан аж.

Улс төрд ороод л бүхнийг өөрсдийнхөө тал шийдвэрлэдэг жишиг монголд хөгжөөд даруй 10-аад жил боллоо. Энэ хугацаанд ард иргэдийн халаас хоосорч, төрөөс төрсөн тэрбумтнууд олширчээ. Үүний нэгэн жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр 6.8 тэрбум төгрөгийн орон сууц, 499 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нийт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нэгэн.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.