| | USD/MNT 0₮

Гарьд Ц.Цэрэнпунцаг УИХ-д яах гэж орж ирснээ зарлав уу?

Ц.Цэрэнпунцаг: Хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчлөх шаардлагатай

Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэж байх үед УИХ-ын гишүн Ц.Цэрэнпунцаг “хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчилж, хурдан шуурхай олгодог болгох ёстой” гэсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэлээ.

Учир нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамгийн том компани болох “Аспайр майнинг”-ийн тал хувийг эзэмшдэг. Энэ нь иргэдэд “Цэрэнпунцаг улс төрд шургалаад улс төр гэх хамгаалалтын цаана лицензүүдийг замбараагүй олгодог болох нь”гэсэн айдсыг төрүүлээд байна.

Ялангуяа түүний үг манайд хариуцлагатай уул уурхай хөгжөөгүй өнөөгийн нөхцөлд уул уурхайн лицензгүй бүс нутаг болох санаачлага, тэмцлийг өрнүүлээд буй Хөвсгөлчүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.

Тиймээс тэд “Ц.Цэрэнпунцаг хариуцлагагүй уул уурхайг дэлгэрүүлж, уул уурхайнхны эрх ашгаа хамгаалах гэж УИХ-д орж иржээ” гэх хардлагыг ч гаргаад байна.  

Нэмэлт мэдээлэл:

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 2225 нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бол үлдэж байгаа 664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд шалгалт хийгээд нэг жилийн хугацаанд лиценз олгохыг зогсоосон шийдвэр гаргасан юм. 

Гарьд Ц.Цэрэнпунцаг УИХ-д яах гэж орж ирснээ зарлав уу?
Ярилцлага

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.