| | USD/MNT 0₮

ЭМДЕГ-ын газрын даргаар ажиллаж буй М.Оюунчимэг гишүүний хүү төрийн албаны зөвлөлийн шалгалтаа өгөөгүй байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн нэгэн гэдэг. Тухайлбал, “Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн УИХ-ын гишүүдийг  шалгуулах шаардлагыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд  хүргүүлсэн. Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого нь  нэмэгдсэнийг шалгуулах шаардлага тавьж байсан удаатай.

Учир нь М.Оюунчимэг гишүүний тухайд өөрийнх нь орлого 14 саяас 26 сая болж, гэр бүлийнх нь орлого ганц жилийн дотор 70 саяас 357 сая, цаашлаад 461 сая төгрөг болтлоо өссөн юм.

Харин эрхэм гишүүн үүндээ “цадахгүй” өөрийнхөө хүүг ЭМДЕГ-ийн газрын даргаар тавьсан бололтой.  Тодруулбал, түүний хүү Б.Энхмөрөн нь 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон аж.

/ЭМДЕГ-ын газрын даргаар томилогдоод чухал гэрээг үзэглэж буй нь/

Гэхдээ энэхүү албан тушаалд ажиллахад өндөр шаардлага тавигддаг. Тус албан тушаал нь Төрийн албаныхаар “эрхэлсэн түшмэл” гэх тодотголтой гэнэ. Үүнд Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой байдаг гэнэ. Гэтэл 26-хан настай Б.Энхмөрөнгийн хувьд ийм туршлага байхгүй нэгэн. Тэр байтугай Төрийн албаны зөвлөлийн шалгалтаа ч өгөөгүй хүн юм. Энэ талаар Б.Энхмөрөнгөөс өөрөөс нь тодруулахаар утасдахад "Би энэ талаар албан ёсоор тайлбар өгнө. Одоо өгөхгүй" гэсэн юм. Үүгээр ч зогсохгүй өнгөрөгч баасан гарагт Төрийн албаны зөвлөлийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байсан ч шалгалтаа өгөөгүй байна. Ийм хариуцлагагүй хүн төрийн албаны чухал албан тушаал хаших ёс зүй бий юу?

Төрийн алба цензур хатуу, босго өндөр байх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч болохын тулд аз нь шовойсон цөөн тооны залуус шалгалтад тэнцэн, төрийн албанд орж ажиллалаа ч даргынхаа эрх ашигт нийцүүлж ажиллаагүйгээс удалгүй чөлөөлөгдөх нь бий. Гэтэл энэ мэтийн ар тал “том”-той хунтайж нар ардын хөвгүүдийн хичээгээд ч хүрч чаддаггүй оргилд амар хялбар аргаар хүрэх нь дэндүү шударга бус гэлтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн нэгэн гэдэг. Тухайлбал, “Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн УИХ-ын гишүүдийг шалгуулах шаардлагыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн. Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого нь нэмэгдсэнийг шалгуулах шаардлага тавьж байсан удаатай.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.