| | USD/MNT 0₮

Генерал Б.Хурц нэгэн улстөрчийн захиалгаар “Hero entertainment”-д ажиллагаа явуулж, бичлэг хакерджээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдоод буй Б.Хурцыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Гэтэл өнгөрсөн онд анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан. Тэгвэл Б.Хурцын холбогдсон эрүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу нөгөөдөр товлосон байна.

Ингэхдээ хэд хэдэн нотлох баримтыг үндэслэн шүүх гэнэ. Тодруулбал,

  • 2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
  • 2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
  • 2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
  • 2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
  • Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
  • 2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.

Тэгвэл 2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна. Ингэснээр Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүх нөхцөл үүсчээ.

Үүгээр ч зогсохгүй уг хэрэгт хэд хэдэн шүүгчийг хамтран оролцсон байж болзошгүй гэдэг хэргээр эрхийг нь түдгэлзүүлж магадгүй болоод байгаа гэнэ.

Тухайлбал, Б.Баасанцогт 11 шүүгчид тус бүр 10 сая төгрөг, заримд нь нэмээд Iphone гар утас өгчээ. Тэр нь илрээд эхлэхээр шүүгч нар Б.Баасанцогтын данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар мөнгө шилжүүлцгээсэн ажээ.

Юутай ч өнөөдрийг хүртэл Б.Хурцын өмнө Монголын улс төр, хууль хяналтын байгууллага тэр чигтээ сөхрөөстэй байсан. Тэгэхээр улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөө бүхий эрхэм 2014 онд Б.Хурцтай уулзаж, захиалга өгдөг байсан бололтой. Товчхондоо 2012-2016 оны УИХ-д сууж байсан 76 гишүүний нэг, өнөөдөр ч эрх мэдэл, нэр нөлөөтэй яваа нэгэн эрхэм тэрхүү захиалагч нь гэдгийг эх сурвалж “шивнэж” байна.

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдоод буй Б.Хурцыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Гэтэл өнгөрсөн онд анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан. Тэгвэл Б.Хурцын холбогдсон эрүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу нөгөөдөр товлосон байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.