| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар, Ё.Баатарбилэгийг БСШУСБХ-ны даргаар томилно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Байнгын хороодын зарим даргыг солилоо. Тодруулбал, ТББХ-ны даргыг томилох болон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, БШУС-ын сайд болсонтой холбоотойгоор түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжлээ. Мөн МАН-ын бүлэг гурван дэд даргатай байсан нь хоёр дэд даргатай болж байна. Бүлгийн дэд дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүн, Шадар сайд болсон. Үүнтэй холбоотойгоор түүнийг намын бүлгийн дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ” гэв.

Мөн БСШУСБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилохоор болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Байнгын хороодын зарим даргыг солилоо. Тодруулбал, ТББХ-ны даргыг томилох болон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, БШУС-ын сайд болсонтой холбоотойгоор түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжлээ. Мөн МАН-ын бүлэг гурван дэд даргатай байсан нь хоёр дэд даргатай болж байна. Бүлгийн дэд дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүн, Шадар сайд болсон. Үүнтэй холбоотойгоор түүнийг намын бүлгийн дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ” гэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.