| | USD/MNT 0₮

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Намын даргад нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Нийслэлийн ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан залуусын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нэр дэвшиж байна.  Нэр дэвшигчдийн зүгээс хамгийн түрүүнд нам хоёр талцаж, хагарсан асуудлыг цэгцэлнэ гэдгээ мэдэгдлээ.

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явагдана. Гуравдугаар сарын 28-ны өдөр орон даяар санал авах юм. Ардчилсан намын 200 мянга гаруй гишүүн саналын эрхтэй оролцоно.

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Нийслэлийн ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан залуусын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн зүгээс хамгийн түрүүнд нам хоёр талцаж, хагарсан асуудлыг цэгцэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.