| | USD/MNT 0₮

С.Ганбаатар: Сү.Батболд монголын хамгийн том дээрэмчин мөн. Парламентын 4 нам түүний халаасанд орчихлоо

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд болон БНСУ-ын хэд хэдэн иргэнтэй холбоотой шүүхийн маргаан болон Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж буй. Хамгийн сүүлд Сингапур улсын Дээд шүүхээс “Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй” гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл, Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюутолгой төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй талаарх шүүхийн маргааныг Сингапурын Дээд шүүх цаашид хэлэлцэнэ гэж ойлгож болох юм.

Тус маргаан болон оффшор бүсэд байршсан хөрөнгийх нь талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сү.Батболд хамгийн том дээрэмчин. Түүнтэй холбоотой гурван мэдээллийг өгье.

Нэгдүгээрт, Англи улсын шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг шүүхийн шийдвэр баримт бичгээ гаргасан. Мөн Нью-Йорк, Лондон, Сингапур, Хонгконгийн шүүх дээрх хэргийн баримт бичиг, дүгнэлтүүдийг би яг одоо УИХ-ын даргад хүлээлгэн өгөх гэж байна. Тус баримт бичгүүдэд монголын ард түмний баялгийг Ерөнхий сайд нь болох Сү.Батболд бусад орны луйварчидтай хамтран хулгай хийснийг нотолсон. Иймд яаралтай арга хэмжээ авч, Сү.Батболдын дархлагдсан эрхийг авч хаяхыг УИХ-аас шаардаж байна. 

Мөн МАН, МАХН хоёр нэгдэх асуудал дээр тайлбар хэлье. Би намынхаа эсрэг байр суурийг илэрхийлдэггүй. Харин Сү.Батболдод атгуулчихсан, үндсэн спонсорынхоо үгнээс гардаггүй МАН өнөөдөр мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, МАН, Сү.Батолд АН-ыг ч мөн хоёр хуваагаад халаасандаа хийчихлээ. С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Сү.Батболдод нохой шиг үйлчилж байна. Өнөөдөр парламентад байгаа дөрвөн нам Сү.Батболдын халаасанд орчихлоо. 

"Та бидний эвсэл"-ээс сонгогдсон намайг Эрдэнэчүүд итгэж сонгосон, би тэдэнд үнэнч байна" гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд болон БНСУ-ын хэд хэдэн иргэнтэй холбоотой шүүхийн маргаан болон Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж буй. Хамгийн сүүлд Сингапур улсын Дээд шүүхээс “Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй” гэж гарчээ.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.