| | USD/MNT 0₮

Д.Пүрэвдаваа: Сонгогчдын итгэлийг даахуйц 76 нэр дэвшигчийг эртнээс бэлтгэх нь чухал

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа батламж гардахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардчиллын 31 жилийн түүхэнд Ардчилсан нам  дөрвөн жил засагласан.  Сүүлийн 27 жил эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө  “Монгол Улсыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг ч эвлэлдэн нэгдэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг.  Жишээлбэл, Бөхийн хоёр холбоо болон Сагсан бөмбөгийн хоёр холбооны үйл ажиллагаа энэ намын бодлогод нийцэхгүй бол саад тавьж байдаг. Нөхцөл байдал амаргүй байгаа.

Өнөөдөр Ардчилсан нам тодорхой нөхцлүүдээс болоод хоёр хуваагдсан гэсэн нэртэй болоод байгаа. Маргаанд хүргэж байгаа зүйл заалтуудыг маш тодорхой цэгцлэх ёстой. 2024 он гэхэд  ялалт байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй.

Манай нам Монгол Улсын хоёр сая гаруй сонгогч, гурван сая гаруй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах мөрийн хөтөлбөрийг боловсруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна.  Мөн дүрэм журам олон нийтэд ойлгомжтой байх ёстой. Сонгогчдын итгэлийг даахуйц 76 нэр дэвшигчийг эртнээс бэлтгэх нь чухал юм.

Миний хувьд “Тогтвортой хөгжил” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Аливаа байгууллага, улс төр, өрх гэр тогтвортой хөгжиж байж, улс орон, цаашлаад ард түмний амьдрал сайжирна. Иймд богино хугацаанд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах хариуцлагатай цаг үед бид эв нэгдэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна.

Цаашид манай нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, дараах зүйлсийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд:

-Анхан шатны намын гишүүдээс эхлээд хүн болгонд хадаг барьж очдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

-Хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд нэг сарын өмнө ирдэг байдлыг таслан зогсоох.

-72 төрлийн халамж өгдөг, нийт сонгогчдын 44 хувийн санал  авсан нам УИХ-ын 82 хувийг эзэлж, засаглалыг 100 хувь барьж байна. Үүний эсрэг хамтын шийдвэрийн байгууллага болж дунд, залуу, ахмад үеийн холбоосыг нэгтгэж байж бид 2024 он, 2028 онд тогтвортой амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд хэн нэгэн хүний мессежээр ажил хийдэг хүн биш. Хэн нэгэн хүнээс хараат бусаар ажиллах зарчим баримтладаг.  Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай зүтгэх болно” гэжээ.

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа батламж гардахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.