| | USD/MNT 0₮

Н.Энхбаяр: С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй

МАН, МАХН нэгдэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтран оролцоно гэдгээ илэрхийллээ. Тэрбээр эрх баригч намтай нэгдэхдээ өөрийн хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлж УИХ-д суудалтай болгох тохироо хийсэн гэх мэдээлэл ч бий.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН-ын зүгээс Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсэл болж оролцсон. Тус намаас С.Ганбаатар гишүүнээр сонгогдсон. Харин түүний хувьд хоёр нам нэгдэхийг эсэргүүцэж, хэрэв ийм зүйл болвол Ерөнхийлөгчид бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Эрх баригч намтай нэгдэж, өөрийн хүнийг Төрийн ордонд шургуулах нь Н.Энхбаярын улс төрд дахин шургах сүүлчийн хөзөр ч байж мэднэ. Учир нь түүний үгээр байх “утсан хүүхэлдэй” түүнд хэрэгтэй. МАХН-аас сонгогдсон үе үеийн гишүүд өөрийнх нь санааг дэмждэггүй тул эцэст нь намаасаа гардаг нь нууц биш. Уг нь ард иргэдийн дунд рейтинг өндөртэй С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойвол сонгогдох магадлал өндөр ч байж магадгүй. Гэтэл тэр энэ аргыг хэрэглэхгүйгээр барахгүй намаасаа С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй гээд мэдэгдээд авлаа. Энэхүү үйлдлийг нь МАН-тай аль хэдийн тохироогоо хийчихсэн гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм.

 

Эрх баригч намтай нэгдэж, өөрийн хүнийг Төрийн ордонд шургуулах нь Н.Энхбаярын улс төрд дахин шургах сүүлчийн хөзөр ч байж мэднэ. Учир нь түүний үгээр байх “утсан хүүхэлдэй” түүнд хэрэгтэй. МАХН-аас сонгогдсон үе үеийн гишүүд өөрийнх нь санааг дэмждэггүй тул эцэст нь намаасаа гардаг нь нууц биш. Уг нь ард иргэдийн дунд рейтинг өндөртэй С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойвол сонгогдох магадлал өндөр ч байж магадгүй.
Улс төр

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.