| | USD/MNT 0₮

АН-ы даргын сунгаанд нэр дэвшигчид ТОДОРЛОО

Ардчилсан намын даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөнө

АН-ын ҮБХ-ны хурал танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар өнөөдөр боллоо. Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэнээр АН-ын Дотоод сонгуулийн хороо ДоСХ -ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.

Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. 3-р сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.

Ардчилсан намын даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөнө
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.