| | USD/MNT 0₮

Д.Баттулга: Эрх баригч намын зүгээс АН-ыг хагаралдуулах бодлого явуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Харамсалтай нь би нотолж чадахгүй байна

Ардчилсан нам дотоод сонгуулиа явуулж нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулж буй. Хоёр тамгатай болсон тус намын хувьд Улсын дээд шүүх дээр маргаантай байгаа бөгөөд хоёулаа намын даргын сунгаанд явуулж байгаа нь Монголын улс төрийн амьдралд нэгэн содон үйл явдал болж байгаа гэлтэй. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Баттулгаас тодруулахад "Анх 18 нэр дэвшигч бүртгүүлсэн ч зарим нь нэрээ татаад, одоо 12 нэр дэвшигч тунарч үлдсэн байгаа. Одоогоор нам дотор хагарал байгааг бүгд мэдэж байгаа байх. Би нэг л зүйл дээр харамсаж явдаг. Намын хуучин удирдлага тамга тэмдгээ шилжүүлчихээд дараа нь ингэж тамгатай зууралдаж байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр, Ц.Туваан тамгаа авчихаад 10 дугаар их хурлаа хуралдуулаад дүрмээ Улсын дээд шүүхэд батлуулах ёстой байсан юм. Тэгэхээр аль аль талд нь үйл ажиллагааны доголдол байгаад байна. Иймд юун түрүүд энэ асуудлаа цэгцлэх ёстой.

Үүнээс гадна нуулгүй хэлэхэд эрх баригч намын зүгээс АН-ыг хагаралдуулах бодлого явуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Харамсалтай нь би нотолж чадахгүй байна. УДШ-д ч эрх баригч намын нөлөө орсон" гэв.

Ардчилсан нам дотоод сонгуулиа явуулж нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулж буй. Хоёр тамгатай болсон тус намын хувьд Улсын дээд шүүх дээр маргаантай байгаа бөгөөд хоёулаа намын даргын сунгаанд явуулж байгаа нь Монголын улс төрийн амьдралд нэгэн содон үйл явдал болж байгаа гэлтэй. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Баттулгаас тодруулахад "Анх 18 нэр дэвшигч бүртгүүлсэн ч зарим нь нэрээ татаад, одоо 12 нэр дэвшигч тунарч үлдсэн байгаа. Одоогоор нам дотор хагарал байгааг бүгд мэдэж байгаа байх. Би нэг л зүйл дээр харамсаж явдаг. Намын хуучин удирдлага тамга тэмдгээ шилжүүлчихээд дараа нь ингэж тамгатай зууралдаж байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр, Ц.Туваан тамгаа авчихаад 10 дугаар их хурлаа хуралдуулаад дүрмээ Улсын дээд шүүхэд батлуулах ёстой байсан юм. Тэгэхээр аль аль талд нь үйл ажиллагааны доголдол байгаад байна.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.