| | USD/MNT 0₮

АН-ын дотоод сонгууль буюу “зүсээ хувиргасан” 100 саяын дэнчин

Ардчилсан нам хэзээний л 100 саяын дэнчин гэсэн нэртэй. Үүнийг нь гишүүд дэмжигчдийн олонх нь эсэргүүцэж, хэвлэлийхэнд мэдээлэл хийж байсан удаатай. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид 100 сая төгрөгөөс гадна аймаг, нийслэл, дүүрэгтээ дахин 200-400 сая төгрөг тушаахаар болсныг АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж, намаас бус бие даан нэр дэвшихээ мэдэгдэж байлаа. Тэрбээр “С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн. АН мөнгөний нам боллоо. Мэдлэг боловсролтой залуучууд нэр дэвших боломжгүй байна” гэж байв.

Тэгвэл С.Эрдэнэ огцроод ч 100 саяын нам хэвээрээ байх бололтой, АН. Учир нь хоёр фракцад хуваагдаад буй АН-ын даргын дотоод сонгуулийн зардал нийтдээ 1.1 тэрбум төгрөг бөгөөд нэр дэвшигчдээс тус зардлыг гаргуулах дүрэмтэй. Даргын сунгаанд нэр дэвших эрхээ бататгахын тулд нэр дэвшигчид нийтдээ 93.4 сая төгрөгийг намдаа хандивлах учиртай.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл олон нийтэд мэдээллээ. Намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн түүний цугласан мөнгө өчигдрийн 16.330 минутын орчимл 94,953,408 төгрөг болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Баярлалаа. Нийт 780 хувь хүн, ААН-ээс 94,953,408 төгрөг цугласан байна. Хандивын 24 цагийн аянг зогсоож байна" гэжээ. Ингэснээр шинэчлэл хийж, цоо шинэ сөрөг хүчин, монгол улсын төрийн томоохон хүчин болно хэмээн ард түмэндээ амласан Ардчилсан нам өнгөрсөн жилийнхээс ялгаралгүй, арга барилаа ч өөрчилсөнгүй.

Энэ талаар Ц.Оюунгэрэл мөн л “Улс төр хатуу тоглоом байх албагүй юм. АН дотор бгаа "хатуу тоглоом"-ыг зөөллөхийн төлөө хөрөнгө босгож өрсөлдөөнд оролцож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэвч үнэндээ С.Эрдэнийн АН-аас ялгарах зүйл алга. 100 сая төгрөгийн дэнчин ийнхүү зүсээ хувирган 93 саяд хүрсэн бөгөөд цаашид хэд болон өсөхийг таашгүй. Учир нь Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг хасах, эсхүл нэр дэвшигчид өөрсдөө нэрээ татвал уг дүн дахин хуваагдаж, илүү өсөх магадлалтай юм.

Дашрамд сануулахад, Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэл,  Д.Пүрэв­даваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэг­сайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагва­дорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж буй.

Ардчилсан нам хэзээний л 100 саяын дэнчин гэсэн нэртэй. Үүнийг нь гишүүд дэмжигчдийн олонх нь эсэргүүцэж, хэвлэлийхэнд мэдээлэл хийж байсан удаатай. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид 100 сая төгрөгөөс гадна аймаг, нийслэл, дүүрэгтээ дахин 200-400 сая төгрөг тушаахаар болсныг АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж, намаас бус бие даан нэр дэвшихээ мэдэгдэж байлаа. Тэрбээр “С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн. АН мөнгөний нам боллоо. Мэдлэг боловсролтой залуучууд нэр дэвших боломжгүй байна” гэж байв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.