| | USD/MNT 0₮

33 тэрбумаар "тансагласан" Х.Ганхуяг гишүүн ахмаддуудаа зэс, мөнгөн аяга тэргүүтэй бэлэг өгч баярлуулжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг намынхаа 100 жилийнхээ ойгоор ахмаддуудаа гарын бэлэг тараажээ. Гарын бэлэгт жаазтай мэндчилгээ, ил захидал, зөгийн бал, цагаан зэс аяга зэрэг багтжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10 орчим компанид хувьцаа эзэмшдэг Хассуурийн Ганхуяг 2 тэрбум 286 сая төгрөгийн хөрөнгө, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй нэгэн. Ёстой мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү мань мэтэд падгүй. Гол нь ард түмний мөнгөнөөс зээл авчихаад ингэж аархаж суух нь зохисгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран эзэмдэг “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тус зээл нь 13-14 хувийн хүүтэй. Хүү нь бараг 4.2 тэрбум. 2020 онд ковид-ын үед ийм том хүүг төлөөд цаана нь “ашиг хийх” ямар бизнес Монголд байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн байхдаа аваагүй гэж байгаа ч улс төрд орохоор бэлдэж байхдаа авсан нь туйлын үнэн. Ингэснээр ийм их хүү төлөн байж сонгуульд оролцох мөнгөө босгосон гэх хардлагыг төрүүлж байгаа нь нууц биш. Тэгээд гишүүн болсныхоо дараа бизнес эрхлэгчдийн зээлийг хүүг 50 хувь хөнгөлөх хуулийн төсөл өргөн барьж, өөрсдийнхөө талд ашигтайгаар шийдвэрлүүлэх санаатай байсан байж ч болзошгүй.

Юутай ч намын ахмадууддаа зэс мөнгөн аяга тэргүүтэй бэлэг өгч баярлуулж байхынхаа оронд ядаж л ямар шугамаар зээл авснаа болон зээлийн эргэн төлөлт хэр явж байгаагаа иргэд сонгогчиддоо тайлагнавал зүгээрсэн.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг намынхаа 100 жилийнхээ ойгоор ахмаддуудаа гарын бэлэг тараажээ. Гарын бэлэгт жаазтай мэндчилгээ, ил захидал, зөгийн бал, цагаан зэс аяга зэрэг багтжээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.