| | USD/MNT 0₮

Гуравдугаар сарын 15-наас худалдааны салбарыхан, багш ажилчдыг вакцинд хамруулна

Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "УОК ирэх долоо хоногоос эхлэн эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа, олон хүнтэй зэрэг харьцдаг худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Тэд олон хүний дунд байгаагийнхаа хэрээр эрсдэлд орж байдаг. Жишээлбэл, томоохон худалдааны төвүүдэд л гэхэд 11 мянга гаруй хүн ажилладаг. Хөдөө орон нутгийн иргэд ихээр зорьдог Нарантуул худалдааны төвөөр 160 гаруй мянган иргэд үйлчлүүлдэг гэсэн тоо бий. Иймд худалдааны байгууллагынхныг вакцинд хамруулахыг анхаарахгүй орхиж болохгүй.

Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.

Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.

Гуравдугаар сарын сарын 15-наас:

  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Багш ажилчдыг вакцинд хамруулна.

Өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын өргөн хүрээний шийдвэрээ танилцуулж, эцсийн шийдвэр гарна.

Эрүүл мэндийн салбарынхан өдөрт 80 мянга хүртэлх хүнд вакцин хийх боломжтой. Тиймээс эрүүл мэндийн салбарын нөөц бололцоонд та бүхэн эргэлзэх хэрэггүй. Вакциныг зөвхөн тусламж дэмжлэгээр авч байгаа зүйл байхгүй” гэлээ.

Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.