| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ ИХЭСНЭ

Өнөөдөр өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2019.12.6, Баасан гараг
  • Билгийн тооллын: 10
  • Наран ургах шингэх: 8.25-17.02
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
 
Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.