| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Шинээр 77 тохиолдол нэмэгдэж, дахин нэг ГОЛОМТ бий боллоо

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 13 мянган хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс халдвар илэрлээ. Үүгээр Улаанбаатарх хотод нэг шинэ голомт нэмэгдлээ. Дээрх тохиолдлуудын 71 нь ойрын хавьтал бөгөөд тавынх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Ингээд Монгол Улсад нийт 3153 тохиолдол батлагдсан бол 2415 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдваруудын хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна. Мөн 696 хүн эмчлэгдэж байгаагаас 543 нь хөнгөн, 70 нь хүндэвтэр, 5 нь хүнд, 3 нь маш хүнд байгаа юм.

Мөн дотоодын халдвар 2634-д хүрлээ.

Улаанбаатарт батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • БЗД - шинээр 10 батлагдаж 897,
  • БГД - шинээр 11 батлагдаж, нийт 357,
  • СБД – шинээр 5 батлагдаж 179,
  • СХД - шинээр 7 батлагдаж 324,
  • ЧД - шинээр 3 батлагдаж, нийт 185,
  • ХУД - шинээр 6 батлагдаж 263,
  • Багануур - нийт 6,
  • Налайх - нийт 18 тохиолдол байна.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 2229
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3
  • Завхан аймагт - 2 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 13 мянган хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс халдвар илэрлээ. Үүгээр Улаанбаатарх хотод нэг шинэ голомт нэмэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.