| | USD/MNT 0₮

Малын эрэлд яваад хоёр хоног сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Хоёр хоног сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ энэ сарын 03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт “Улаан шугуй” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.