| | USD/MNT 0₮

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 14 улсаас 169 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 нь жирэмсэн иргэн байна.

Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.