| | USD/MNT 0₮

Суллагдсан Ж.Эрдэнэбат энэ сарын 15-нд УИХ-ын гишүүний тангарагаа өргөж магадгүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас ялалт байгуулж сонгогдсон Ж.Эрдэнэбатыг суллагдангуутаа энэ сарын 15-нд тангараг өргөж магадгүй аж. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.