| | USD/MNT 0₮

Т.Энхсайхан тэмцэгч нэрээр төрд шургалах бодолтой байна уу

-Т.Энхсайхан тэмцэгч нэрийн дор сонгуулийнхаа пи арыг хийж байна уу-

Тэмцэгчийн дүрээр танигддаг ч төрд шургалан тэмцлээ умартдаг эрхмүүдийн цуваа үргэлжилсээр байна. Бидний сайн мэдэх С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай З.Баянсэлэнгэ, Т.Аюурсайхан нар ч энэхүү жагсаалтад багтана. Тэд сэвж болох бүхнийг сэвсээр байгаад аль нэг албан тушаалд оччихно. Зарим нь бүр төрийн их дээд суудал ч заларч байгаа. Өөрсдөө залраад зогсохгүй төрөл төрөгсөд, хамсаатнуудаа төрд шургуулна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн их сургуулийн ангийн “нөхөр” Б.Амарбаясгалан Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Энэ мэтчилэн түүний танилын хүрээнийхэн төрийн өндөр албан тушаалд очсоор байна.

Тэгвэл энэхүү цувааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдэл, түүний хүү Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн тэмцэж буй АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан үргэлжлүүлэх нь ээ. 2016 оны УИХ-ын сонгуульд хэнд ч танигдаагүй тэрбээр Төв аймагт дархан аварга А.Сүхбаттай өрсөлдөж ялагдсанаасаа хойш хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч 2019 оноос тэмцэгчийн дүртэй, шударга үнэний дуу хоолой болчихсон юмдаг.

Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн сурталчилгаа, олонд танигдах ажлаа тэрээр нэлээд эртнээс хийж буй бололтой. Учир нь өөрийнхөө зургийг аяган дээр сийлж, тарааж буй зураг цахим ертөнцөөр тарж, 2020 оны сонгуульд хүч үзэх гэж байна гэсэн яриаг бүр ч батлаад өгөх шиг боллоо. Улс төрийн хүрээнийхэн түүнийг Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж магадгүй хэмээн ярьж байна.

Т.Энхсайхан тэмцэгч нэрээр төрд шургалах бодолтой байна уу
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.