| | USD/MNT 0₮

НӨАТ-ын урамшууллыг жилд ДӨРВӨН удаа олгоно

Татварын шинэ хууль тогтоомж, дагалдах дүрэм журмууд нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Тэгвэл уг хуулийн зохицуулалтаар НӨАТ-ын хоёр хувийн урамшууллын олголтод өөрчлөлт орох юм. Тухайлбал, жилдээ нэг удаа олгогддог НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд буюу жилд дөрвөн удаа олгохоор болжээ. Учир нь урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байна хэмээн албаныхан үзжээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг. 

Харин 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд иргэдийн дансанд орж эхлэх юм байна.

Үүгээр ч зогсохгүй Татварын шинэ хуулиар жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно хэмээн тусгажээ.

Татварын шинэ хууль тогтоомж, дагалдах дүрэм журмууд нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Тэгвэл уг хуулийн зохицуулалтаар НӨАТ-ын хоёр хувийн урамшууллын олголтод өөрчлөлт орох юм. Тухайлбал, жилдээ нэг удаа олгогддог НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд буюу жилд дөрвөн удаа олгохоор болжээ. Учир нь урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байна хэмээн албаныхан үзжээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.